“ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны дарга М.Болдсайхан болон компанийн харьяа алба, салбаруудын үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талуудын байгуулсан Хамтын гэрээний хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 2025 оны 12 дугаар сарын байдлаар Хамтын гэрээний хэрэгжилт 83 хувьтай байгаа бөгөөд үлдсэн заалтуудын хэрэгжилтийг бүрэн хангахад тулгарч буй хүндрэл, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.






“ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй өөрчлөлт, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, салбар нэгжүүдийн үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудаас тавьсан асуултад хариулт өглөө.
Түүнчлэн нисэхийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээл, дэлхий нийтийн өнөөгийн нөхцөл байдлын үзүүлж буй нөлөөллийг даван туулах, салбарын тогтвортой хөгжил, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар санал нэгдэв.
Уулзалтыг тогтмолжуулж, үүссэн асуудлыг тухай бүрд нь шуурхай шийдвэрлэн ажиллах нь чухал болохыг талууд онцлон тэмдэглэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
