Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын бэлэн байдлыг бодит нөхцөлд туршин үнэлэх зорилгоор “Код-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактикийн сургалтыг зохион байгууллаа.



Тус сургалтын үндсэн зорилго нь онцгой нөхцөл байдал үүссэн үед нисэх буудлын дотоод зохион байгуулалт, хариу арга хэмжээний шуурхай байдал, ажилтан албан хаагчдын үүрэг хариуцлагын хэрэгжилт, мөн холбогдох байгууллагуудын харилцан ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад оршсон болно.
Сургалтад онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах чиг үүрэг бүхий Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар болон Нэгдсэн эмнэлгийн бүрэлдэхүүн оролцож, гал түймрийн үед авран хамгаалах ажиллагаа, иргэдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг тактикийн ажиллагааг хамтран гүйцэтгэв.
Сургалтын явцад байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцоо, командлалын зохион байгуулалт, шуурхай шийдвэр гаргалт болон ажиллагааны уялдаа холбоог бодит нөхцөлд туршин, цаашдын сайжруулалт хийх шаардлагатай зарим асуудлыг тодорхойлсон нь сургалтын ач холбогдлыг нэмэгдүүлэв.
Ийнхүү уг сургалт нь нисэх буудлын аюулгүй ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлэх, онцгой нөхцөлд хамтран ажиллах байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.
More Stories
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
Нисэхийнхэн арсландаа хүндэтгэл үзүүллээ
“Улсын арслан” цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Энэ үеэр Хөдөлмөрийн...
Oлон улсын нисэхийн мэдээллийн үйлчилгээний өдөр тохиож байна
Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг дэлхий даяар “International AIS Day” буюу Олон улсын нисэхийн мэдээллийн үйлчилгээний өдөр болгон...
