“Онтрэ” компанийн санхүүгийн тайлангийн байдлыг танилцууллаа.
Танилцуулгад, “2004-2025 оны санхүүгийн тайлангаа Сангийн яаманд хүргүүлсэн. Нягтлан байхгүй тул санхүүгийн тайланг гэрээт компаниар бэлтгүүлсэн. 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 201.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. 27.5 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай. 2002, 2003 оны санхүүгийн тайлан ТЕГ, Сангийн яаманд байхгүй байна. Энэ талаар “Онтрэ” компаниас тайлбар ирүүлсэн боловч нууцын зэрэгтэй тамга дарагдсан тул мэдээлэх боломжгүй байна. 2002-2025 оны хооронд 912 сая төгрөгийн татвар төлсөн. Үүний 697 сая төгрөг нь нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан дүн.
2004, 2008, 2013, 2016 онуудад татварын хяналт шалгалт хийгдсэн. 2016 оноос хойш өнөөг хүртэл ямар нэгэн хяналт шалгалт хийгдээгүй байна” гэлээ.
Сонсгол даргалагч О.Батнайрамдал, “Өнөөдрийн Онтрэ ХХК-ийн эзэмшиж байгаа лицензийг тухайн үед Монгол газар ХХК эзэмшиж байсан. Шинжээчийн дүгнэлт дээр дурдлаа. Нэлээн олон шилжих хөдөлгөөн хийгдсэн байна. Онтрэ ХХК-ийн лиценз 10.5 сая орчим ам.долларын үнэлгээтэйгээр борлуулагдсан гэдэг мэдээлэл бий. 2003 оноос хойших бүх мэдээлэл хөрөнгийн бирж дээр ил бий. Хувийн хэвшил зарах нь өөрийнх нь эрх. Зарахдаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар төлж байсан уу” хэмээлээ.
“Монгол газар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мянганбаяр, “2001 онд “Онтрэ” компанийг үүсгэн байгуулсан. Анод банкнаас 3 сая ам.долларын зээл авсан. Монголбанкнаас “Зээлээ яаралтай хаа” гэдэг шаардлага тавьсан. Зээлээ хаах зорилгоос лицензээ зарсан. 2003 онд Канадын талд 5 сая ам.долларыг бэлнээр, 5 сая ам.долларыг нь хувьцаа хэлбэрээр зарсан түүхтэй. 23 жилийн өмнөх татварыг бол санахгүй байна. Тайлан, санхүү бүртгэл дээр тодорхой байгаа байх” хэмээн хариулт өглөө.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
