“Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ” (SDD-2025) олон улсын аюулгүй байдлын форумд Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож байна.
Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ (Seoul Defense Dialogue, SDD) нь 2012 оноос эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалах яамнаас санаачлан зохион байгуулсаар ирсэн олон улсын аюулгүй байдлын форум юм.
Форумыг нээж БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ан Гью бэг нээж үг хэллээ. Тэрээр:
“Аюулгүй байдлын шинэ салбарууд болох хиймэл оюун ухаан (AI), сансар огторгуй, кибер орчинд технологийн дэвшлийг идэвхтэй ашиглаж, батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхийн зэрэгцээ эдгээр чиглэлд олон улсын хэм хэмжээг тогтооход манлайлан оролцоно” хэмээн онцлов.
Энэхүү форум нь сайд, дэд сайд, өндөр түвшний батлан хамгаалахын албан тушаалтнууд, цэргийн удирдлагууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг нэгтгэн, кибер аюул, зэвсгийн хяналт, терроризмтой тэмцэх, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг үүсэж буй аюулгүй байдлын сорилтуудыг хэлэлцдэг.
Энэ удаад “Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ 2025” нь НҮБ-ын командлалын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хамтран зохион байгуулагдаж буйгаар онцлог болж байна. Ингэснээр олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.
Монгол улс Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээд идэвхтэй оролцдог бөгөөд батлан хамгаалахын сайд болон бусад өндөр албан тушаалтнуудын түвшинд төлөөлөгчдийг илгээдэг. Энэ нь Монголын гадаад бодлогын хүрээнд олон улсын аюулгүй байдлын асуудалд идэвхтэй оролцох, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Форумд дэлхийн 68 орны 1000 орчим төлөөлөгч оролцож байна.
More Stories
Нийслэл хот хагас коксон түлшний 27 мянга гаруй тонн нөөцтэй байна
"Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр...
“Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн өр 78.4 тэрбум төгрөгт хүрчээ
Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа....
Бидон Ганбаагийн “нууц хөзөр” ба Баялагийн сангийн захирал Баяраагийн Тэмүүлэн
Зальжин нагацын зээ дүүгээрээ дамжуулсан “нүүдэл” амжилттай болж хоёр том намын толгой бүхэнд өөрийн цаламаа шидчихээд “чангалах” цагаа хүлээн наг...
Нүүрсний хулгайгаар эхэлж, хуурамч бензинээр үргэлжилсэн Монголын улс төрд бугшсан МАНгасуудын мөрөөр мөшгисөн “аялалын тойм”
“Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас 52,030 удаагийн рейсээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүй буюу хулгайгаар хил давуулсан нь ил...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний...
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад...
