“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2.7 сая тонн нүүрс экспортолсон бол 2025 оны есдүгээр сард 3.2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолсон байна. Есдүгээр сарын нүүрсний экспорт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр экспортын үзүүлэлт болж байна.

Борлуулалт 2025 оны наймдугаар сард 2.9 сая тонн байсан бол есдүгээр сард нийт 33 удаагийн биржийн арилжааг амжилттай хийж 147.3 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.7 сая тонн нүүрс борлууллаа.
Есдүгээр сард борлуулсан нүүрсний 34%-ийг 1/3 коксжих нүүрс, 54%-ийг эрчим хүчний нүүрс, 12%-ийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл компани нүүрсийг сорчлон борлуулахгүй байх бодлого баримталж 2025 оны долоодугаар сараас хойш хатуу коксжих нүүрс борлуулаагүй бөгөөд хагас коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна.
Хэдийгээр коксжих чанаргүй нүүрс борлуулсан ч компанийн ашиг, борлуулалт, экспорт, тээвэр бүгд өссөн үзүүлэлтэй гарч байгаа нь компанийн бодлого үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо сайжирсны үр дүн юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд буюу 2025 оны 06 сараас 2025 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар уурхайн ачилт 30% нэмэгдсэн, биржийн тээвэр 7 дахин өссөн, биржийн гэрээний экспорт 8.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн нүүрсний хүргэж өгөх хугацааг 3 дахин богиносгосноор 1.44 сая тонн нүүрсний 21 гэрээний хэрэгжилтийг дуусгавар болгов. Компанийн үндсэн үзүүлэлт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт болон гадаад валютын нөөц нэмэгдэхэд бодит хувь нэмэр болж байна.
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
