УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хөгжлийн алтан жолоог залуу хойч үедээ өвлүүлэн атгуулсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
“ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй тус үйл ажиллагааны үеэр сайд Д.Батлут Батлан хамгаалахын салбарт баримталж буй бодлого, шинэчлэлийг танилцуулахын зэрэгцээ Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлгийн даргын тушаалаар 2025 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цонхны үйлчилгээгээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн мягмар гарагт ахмадуудыг оочер дараалалгүйгээр үзлэгт хамруулахаар болсныг дуулгалаа. Энэ үеэр ахмадуудад зориулан тусгайлан эмч гаргаж ажиллуулах юм.
Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль”, Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин Алдар-1” медалиар шагнагдсан бэлтгэл офицер, ахмадуудад Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нар одон тэмдгийг нь ёслол төгөлдөр гардуулан өглөө.













More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
