УДБЭТ-ын Балетын гоцлооч, МУСТА Г.Нямцэрэн оролцлоо. Түүнийг “Дэггүй Лиз” балетын жүжгийн бэлтгэлээ хангаж байх үед нь уулзлаа.
Тэрбээр “2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний нэрэмжит тэтгэлгээр Пермь хотын балетын сургуульд 12 хүүхэд суралцуулах зарлал гарч байсан.
Шалгаруулалтаар зургаан эмэгтэй, зургаан эрэгтэйг сонгогдож, Орост гуравдугаарт эрэмбэлэгддэг, алдарт “Пермийн балетын сургууль”-д найман жил сурсан.
Тэнд сурч байхдаа оросууд урлагийг ямар их дээдэлж хайрладаг, үнэ цэнийг нь эрхэмлэдэг ард түмэн юм бэ гэдгийг мэдэрсэн. Соёл ямар өргөн дэлгэрсэн бэ гэдэг нь балетын театраас л харагддаг.
Манай сургууль Пермийн балетын театртай хамтран ажилладаг тул оюутнуудад тоглолт үзэх тасалбар өгдөг юм. Театрт долоо хоног бүр балет тоглоно. Тоглолт бүрд гурван давхар танхим дүүрдэг. Суудал олддоггүй учраас зогсоогоороо үздэг байлаа.
Тэр бүхнийг хараад, яавал би монголынхоо балетыг хөгжүүлэх вэ, хүмүүсийг яаж балетын урлагт дурлуулах вэ гэж их бодогддог юм билээ. Одоо харин энэ бодож явсан зүйлээ хэрэгжүүлэхээр хичээж явна даа” гэв.
-Сурч байхдаа больчихъё гэж шантарч байв уу?
–Орост очиход есөн настай байсан. Хол газар, хүний нутагт өвдөх л хамгийн хэцүү байдаг юм билээ. Энгийн өдрүүдэд бол сураад л, бэлтгэлээ хийгээд болоод л байдаг.
Харин өвдчихөөр л ээж, аавыгаа санаж, их бэтгэрдэг байсан.
Гэхдээ бид 11-үүлээ сурч байсан болохоор нэгнийхээ ах, эгч шиг л хань болж, халамжилж, түшиж амжилттай суралцаж чадсан. Хэрэв би ганцаараа байсан бол дуустал нь суралцаж чадах байсан уу гэдэг эргэлзээтэй…
-Хэзээ хамгийн сүүлд тайзнаас буумааргүй мэдрэмж авсан бэ?
-Ер нь бол тоглолтоо хийгээд дуусахад үзэгчдийн илэрхийлж буй сэтгэл хөдлөл, халуун дулаан алга ташилт маш их үнэ цэн, урам зориг өгдөг. Тэр мөчид дахиад эхнээс нь тоглочихдог юм билүү гэх мэдрэмж төрдөг дөө.
Биднийг хэр зэрэг хүндэлж, үзүүлбэр маань хэр зэрэг таалагдаж байгаа нь алга ташилтаас мэдрэгддэг.
-Өөрийнхөө тухай таагүй сэтгэгдэл сонсож байсан уу?
-Сайшаах нэгэн байхад саараар хэлдэг хүмүүс байдаг. Аливааг хийж, бүтээж байгаа хүнд дарамт ирдэг юм шиг ээ.
Хэд хэдэн удаа миний талаар бичсэн таагүй сэтгэгдлийг уншсан. Намайг тайзан дээр байнга алдаж унадаг гэж сөрөг сэтгэгдэл бичсэн байсан.
Би их гайхсан. “За байзнаарай. Би хэзээ тайзнаа тоглох бүрдээ унаад, алдаад байлаа” гэж бодсон. Найзуудтайгаа “Хаана, хэзээ тэглээ” зэргээр инээлдээд өнгөрсөн.
Гэхдээ өөрөөс шалтгаалахгүйгээр алдах үе бий.
Олон жил засвар хийгээгүй хуучны модон тайзтай тул шал зарим хэсэгтээ хонхойчихсон байдаг юм. Түүнд тээглэж унах тохиолдлууд бий. Миний санахын ганц удаа л ийм шалтгаанаар унаж байсан юм. Гэтэл байнга унаж, алддаг гэснийг их гайхсан.
Байнга “сайн, мундаг” гэж хэлүүлэх нь “хаашаа” юм. Дараагийн удаа “Яаж ч байсан унахгүй ээ” л гэж боддог доо” хэмээн ярилаа.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
