Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгаж, байршил дээр нь 15-20 төслийг хэрэгжүүлэхээр үе шаттай сонгон шалгаруулалтыг зарласан. Өнөөдөр дотоодын гурван компанид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө нар батламж гардууллаа.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 15-20 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслөөр 3-5000 янданг буулгана” гэв.
Батламж гардан авсан компаниуд:
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 6 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг “Хөх бүрдний эх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбабазар,
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг “Гартаам агат” ХХК-ийн ерөнхий захирал Ё.Батцоож,
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 22 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг “Хан хөгшин Стэйт” ХХК-ийн төслийн менежер Д.Бямбасүрэн нар тус тус хэрэгжүүлэхээр боллоо.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
One thought on “Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа”
Leave a Reply Cancel reply
More Stories
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....

СБД 8-р хорор, ашиглалтын шаардлага хангахгүй 64-р байр хэзээ дахин төлөвлөлтөд орох вэ?