Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд харьяалагдах “Маршал таун”, “Ривер гарден”, “Скай гарден”, “Модунтаун хотхон” орчимд ямар ч улсын сургууль байхгүйгээр өнөөдрийг хүрсэн. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ХУД-ийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 960 хүүхдийн сургуулийн барилга барих газрын асуудлыг аж ахуйн нэгж байгууллагатай зөвшилцсөнөөр шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл өдгөө үүсээд байгаа асуудал нь ХУД-ийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 960 хүүхдийн багтаамжтай сургууль босоход тухайн барилга нь 4 давхар байх шаардлага үүсээд байгаа юм. Гэтэл Монгол Улсад улсад мөрдөгдөж буй норм, стандартын дагуу сургуулийн барилга 3 хүртэл давхар байх ёстой. Нэг ёсондоо уг барилга нь 4 давхар байж гэмээ нь тухайн хорооны сургуульгүй байгаа хүүхдүүд төрийн сургуульд бүрэн хамрагдах боломж үүсэх юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан үүсээд буй асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьт удаа дараа уламжилсны дүнд асуудлыг шийдвэрлээд байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: “Миний хувьд салбарын сайдад үүсээд буй асуудлыг уламжилсан. Тодруулбал, барилгыг 4 давхар болгох тал дээр асуудлыг ярьж, хамтарч ажиллах шийдэлд хүрсэн. Жишээ нь хувийн сургуулиуд 5 давхар баригдаж байна. Тэгвэл яагаад хувийн сургууль 5 давхар барьж болоод, улсын сургууль 3-аас дээш давхраар барьж болохгүй байна! Хувийнх дээр нэг өөр стандарт, улсынх дээр бас нэг өөр стандарт мөрдөгддөг буюу ялгамжтай байх болохгүй! Үүнээс харахад цаашдаа улсын болон хувийн сургуулийн стандартыг ижил болгох шаардлага байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсад нэг л стандартаар хүүхдийн сургуульд хандах ёстой. Энэ асуудлыг ч салбарын сайдад уламжилсан байгаа.
Барилгын гүйцэтгэгч “Гурванбулаг Сод” ХХК Г.Жамсран
Энэхүү сургуулийн барилгын ажил 2024 оны 10 дугаар сард эхэлсэн. Улмаар 11 дүгээр сарын сүүл хүртэл ажлаа шахаж явуулсан. Ингээд өвлийн улиралд технологийн зогсолт хийж байгаад 2025 оны 3 дугаар сүүлээр ажлаа эхлүүлээд явж байна. Одоогийн байдлаар бидэнд тулгараад байгаа асуудал нь барилгын газрын эдэлбэр газраас шалтгаалаад 960 хүүхдийн сургуулийн нормын зургийн асуудал юм. Энэ асуудлыг нь шийдээд өгчихвөл ажлаа үргэлжлүүлээд явахад асуудалгүй.
ХББОСЯ-ны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд
Сайдаас өгсөн чиглэлийн дагуу бид холбогдох нормуудыг судалж үзсэн. Гол асуудал нь тухайн сургуулийн төлөвлөлт. Тиймээс эхний 3 давхартаа зөвхөн сургалтын зориулалттай кабинетуудаа төлөвлөөд, 4 давхарт нь захиргааны өрөөг төлөвлөх тухай асуудал багтаж байна. Тэгэхээр уг барилга дээр төлөвлөлт хийж байгаа зургийн компаниуд эрсдэл гарсан тохиолдолд аваарын гарцаа оновчтой төлөвлөх гэх мэт зүйлсийг оруулаад ирж болно. Дээрээс нь манай яам дээр газар хөдлөлтийн норм стандартыг шинэчлэх ажлууд эхэлж багаа. Энэ хүрээнд тодорхой хэмжээний өөрчлөлтийг нь оруулчихвал 4 давхраар төлөвлөх боломжтой.
More Stories
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо...
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна
Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”...
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13422 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 28-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13422 болжээ....
Өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцоно
Тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс буюу 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор...
2024 онд нийт 33.8 тэрбум төгрөгийн төсвийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулжээ
Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2024 оны Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа. Энэ удаад...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...