Ирэх наймдугаар сард 10 мянган айлыг цахилгаан халаагуур, 20 мянган айлыг хийн халаагуурт шилжүүлж, сар бүр 100,000 төгрөгийн урамшууллыг өгөх тооцоолол гаргаад байгааг мэдээлсэн.
Хийн түлштэй холбоотой гаалийн мэдээллийн тухайд хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улс одоогийн байдлаар LNG, LPG, CNG бүтээгдэхүүнийг импортолдог.
Өмнөговь аймгийн Гурвантэсийн ордын байгалийн хийн нөөц нэгдүгээр сард өмнөх нөөцөөс 300 дахин нэмэгдсэн болохыг олборлолт хийж байгаа ААН нь олон улсын Хөрөнгийн бирж дээр танилцуулсан байна.
Улаанбаатар хотод энэ жил 30,000 айлын холболтыг дөрөвдүгээр сард эхлүүлж, есдүгээр сард халаалтыг өгөхөд LPG оруулж ирдэг ААН-үүд хангаж дийлэх түвшинд байгаа юм билээ. Зарим ААН хийн түлшийг ОХУ-аас оруулж, БНХАУ руу худалдаалж байгаа гэсэн гаалийн мэдээлэл байна.
Наушкийн хилийн үнэ авахад Улаанбаатар хотод зарагдаж байгаа LPG-ийн үнэ хоёр дахин хямдрах боломжтойг судалсан.
Харин хийн түлшний суурин шугам сүлжээг татах ТЭЗҮ хийгдэж байгаа юм. Өмнөх хотын дарга нарын үед “Улаанбаатар газ” компани байгуулсан байдаг. Тус компанийн байгалийн хийн агуулах, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж суурин шугамыг гэр хорооллын айл өрхүүдийн дунд татах юм” гэж танилцуулав.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ удаагийн хурлыг “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
