Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган – 2025” энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Монгол Улсын Зүүн бүс бол Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг хамарсан өргөн уудам нутагтай, харьцангуй хүн ам багатай бүс нутаг юм. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн сүлжээний хөгжилд бэрхшээл учруулж байсан ч сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийг сайжруулах алхмууд хийгдэж байна. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэдийн хувьд интернэтийн хүртээмж, сүлжээний тогтвортой байдал зэрэг асуудлууд тулгамдаж байна.
– Зүүн бүсийн 45 баг сүлжээгүй байна –
Зүүн бүсийн бүх аймаг, сум суурин газруудад шилэн кабелиар холбогдсон. Тухайлбал, Хэнтий аймгийн 18 сум, Сүхбаатар аймгийн 13 сум бүгд шилэн кабельд холбогдсон бол Дорнод аймгийн 14 сумаас 13 нь шилэн кабельд холбогджээ.
Үүний зэрэгцээ, аймгийн төвүүдэд 4G сүлжээ тогтвортой ажиллаж байгаа ч алслагдсан багуудад сүлжээ сул, зарим тохиолдолд 2G болон 3G ашиглаж байна. Тодруулбал,
- Хэнтий аймгийн 83 багаас 21 нь 4G, 38 нь 3G сүлжээнд холбогдож, үлдсэн 24 баг нь сүлжээнд холбогдоогүй байна.
- Сүхбаатар аймгийн хувьд 66 багаас 15 нь 4G сүлжээтэй, 43 баг нь 3G сүлжээнд холбогдсон бол 8 баг огт сүлжээгүй байна.
- Дорнод аймгийн хувьд 63 багаас 16 нь 4G сүлжээнд холбогдсон бол 34 нь 3G сүлжээнд холбогджээ. Үлдсэн 13 баг нь огт сүлжээгүй байна.
Үүний зэрэгцээ, 5G технологийг хот суурин газруудад туршиж эхэлсэн ч орон нутагт бүрэн нэвтрүүлэхэд дэд бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байна.
– 2025 онд Зүүн бүсийн 29 цэгт сүлжээ оруулна –
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам орон нутгийн харилцаа холбооны сүлжээг өргөжүүлэхэд анхаарч, үүрэн холбооны оператор компаниудтай хамтран 2025 онд Зүүн бүсийн 29 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо.
Хэнтий аймгийн 11 цэг, Сүхбаатар аймгийн 12 цэг, Дорнод аймгийн 6 цэгт тус, тус сүлжээ оруулна.
| № | Аймгийн нэр | Сумын нэр | Сүлжээ оруулах цэг |
| 1 | Дорнод | Чулуунхороот | 3-р баг, Цагаанчулуут |
| 2 | Дорнод | Баян-Уул | 3-р баг, Урт |
| 3 | Дорнод | Баян-Уул | 6-р баг, Өвөр эрээн |
| 4 | Дорнод | Халхгол | 3-р баг, Ташгай |
| 5 | Дорнод | Сэргэлэн | 2-р баг, Архоолой |
| 6 | Дорнод | Чойбалсан | Энгэр шанд |
| 7 | Сүхбаатар | Эрдэнэцагаан | 6-р баг, Жаргалант |
| 8 | Сүхбаатар | Түмэнцогт | 2-р баг, Баянцагаан |
| 9 | Сүхбаатар | Онгон сум | 1-р баг, Их Булаг баг |
| 10 | Сүхбаатар | Халзан сум | 2-р баг, Сахиул баг |
| 11 | Сүхбаатар | Онгон сум | 3-р баг, Нүдэн баг |
| 12 | Сүхбаатар | Баяндэлгэр сум | 5-р баг, Хонгор баг |
| 13 | Сүхбаатар | Эрдэнэцагаан | 7-р баг, Хадын булаг |
| 14 | Сүхбаатар | Түвшинширээ | 4-р баг, Дэлгэрхаан |
| 15 | Сүхбаатар | Уулбаян сум | 5-р баг, Дэлгэр баг |
| 16 | Сүхбаатар | Наран | 2-р баг, Харнуур |
| 17 | Сүхбаатар | Баяндэлгэр | 6-р баг, Ширээт |
| 18 | Сүхбаатар | Онгон | Эрдэнэцагаан |
| 19 | Хэнтий аймаг | Баянмөнх | Баянбулаг хар ус өндөр |
| 20 | Хэнтий аймаг | Баянмөнх | Баянбулаг Үнэгт уул |
| 21 | Хэнтий аймаг | Биндэр | Биндэр |
| 22 | Хэнтий аймаг | Батноров | 5-р баг Идэрмэг |
| 23 | Хэнтий аймаг | Баян-Адарга | 1-р баг Сайхан баг |
| 24 | Хэнтий аймаг | Биндэр | 1- р баг Баян-өндөр |
| 25 | Хэнтий аймаг | Баянмөнх | 3-р баг Дулаан |
| 26 | Хэнтий аймаг | Галшар | 4-р баг Сангийндалай |
| 27 | Хэнтий аймаг | Норовлин | 1-р баг Баян-өлзийт |
| 28 | Хэнтий аймаг | Дархан | 3-р баг Шажим |
| 29 | Хэнтий аймаг | Дадал | 1-р баг Онон |
Үүний зэрэгцээ, алслагдсан багуудад хиймэл дагуулын интернэтийн шийдэл нэвтрүүлэх, 5G технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, төрийн байгууллагууд болон сургуулиудыг өндөр хурдны интернэтээр хангах зэрэг зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн тулгамдсан асуудал, хөгжил дэвшил, шинэ боломж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх үүднээс “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган – 2025”-ийг энэ сарын 14 – 15-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулах гэж байна.
Тус чуулганд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох бөгөөд энэ үеэр орон нутгийн иргэдийн цахим ур чадвар болон кибер аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах юм байна.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
