Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нгуен Дуан Танийг энэ сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнгөрсөн онд тохиож, хоёр орны хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсон гэдгийг онцолж, цаашид харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Тодруулбал, Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэд гар утас болон суурин компьютер ашиглан төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Энэ хүрээнд НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг “Цахим засаглалын индекс” -ээр Монгол Улс 28 байраар урагшилж, 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдэв. Үүнд, “И-Монгол академи”-ийн гүйцэтгэсэн үүрэг их бий гэдгийг онцлов.
Иймд Вьетнам Улсын төрийн үйлчилгээг иргэдэд нь хүртээмжтэй хүргэх чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань: Сүүлийн жилүүдэд Вьетнам улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд дэлхийн томоохон IT компаниуд тус улсыг сонирхох болсон гэдгийг дуулгав. Энэ хүрээнд NVIDIA компанитай хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнгөрсөн 12 дугаар сард байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх судалгааны төв” болон “Хиймэл оюун ухааны өгөгдлийн төв” байгуулахаар төлөвлөсөн. Мөн хагас дамжуулагчийн чипийн үйлдвэрлэл эрхлэгчид мөн тус улсад үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа гэдгийг онцлов. Мэдээллийн технологийн салбар Вьетнамын эдийн засагт онцгой байр суурийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ салбарт Монгол Улстай хамтран ажиллах орон зайг эрэлхийлж байгаагаа онцлов

Уулзалтын төгсгөлд, Ц.Баатархүү сайд 2025 онд Монгол Улс дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн их өгөгдлийг эргэлтэд оруулж, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд Вьетнам Улстай харилцан туршлага судлах, хоёр улсын стартап компаниудыг харилцан бойжуулах чиглэлд хамтарсан хөтөлбөр эхлүүлэх, шинэ гарч буй технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломж талаар дурдав.
Монгол Улсын хувьд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар ДНБ-ний 3.2 хувийг эзэлдэг бөгөөд мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн дэмжих тухай хуулийн хүрээнд Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компаниудад татварын болон татварын бус 8 дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Вьетнам улсын хувьд мэдээллийн технологийн компаниудыг эхний 4 жилийн хугацаанд ААНОАТ-с чөлөөлж, дараагийн 9 жилийн хугацаанд 50 хувиас эхлэн шат дараатай бууруулан сүүлийн хоёр жилд 10 хувь хүртэл буруулах зарчмаар төрөөс дэмждэг аж.
Тус улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь ДНБ-нийхээ 3 хувь буюу борлуулалтын орлого нь 150 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн бусад салбаруудтай харьцуулахад өсөлт нь 2 дахин өндөр байна.

More Stories
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...