Улаанбаатар хотод өдөр тутамд 500,000-600,000 орчим автотээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо зарим баярын өдрүүдэд 800,000 хүрдэг байна. Мөн хотын агаарын бохирдолд гэр хорооллын утаа 58-60%, авто тээврийн хэрэгслийн утаа 28-30%-тай нөлөөлж байна гэсэн судалгаа гарчээ.
Улаанбаатар хотод нийт 19 агаарын чанарын хяналт шинжилгээний харуул 24 цаг тасралтгүй ажилладаг ба авто замтай ойролцоо буюу Баруун 4 зам, Зурагт, Амгалан, Мишээл экспо орчимд байрлаж буй харуулуудын дүн мэдээгээр азотын давхар исэл агаарын чанарын стандартаас байнга давдаг байна.
Азотын давхар исэл нь өнгөгүй, үнэргүй хий. Агаар мандалд бор шаргал өнгөтэйгөөр оршдог. Дотоод шаталтад хөдөлгүүр болон цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулагч эх үүсвэрээс ялгардаг аж.
Уг агаар бохирдуулагч бодис нь уушгины эд, амьсгалын замын эрхтнийг цочроох, гуурсан хоолой нь багтраа болон бронхит, халдварт өвчинд өртөмтгий болох зэрэг эрсдэлийг нэмэгдүүлэг байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
