Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан /2025.01.07/ боллоо. Өнөөдрийн хурлаар 2025 оны ажлын стратеги төлөвлөгөө, хийх ажлын зураглал болон Засгийн газрын дараагийн 100 хоногт хийх ажлуудаа ярилцаж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өглөө. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 15-ны дотор нэгдсэн төлөвлөгөөг эцсийн байдлаар гаргахаар ажиллаж байна.
Төрийн алба цомхон, төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байхад анхаарч, сайжруулалт хийнэ. Хамгийн гол нь төрийн цахим үйлчилгээ иргэдэд яг ямар процессыг хялбарчилж байна, төрийн албанд ямар орон тоо хэмнэгдэж байгаа зэрэг бодит үр дүнг бий болгох нь чухал. Тиймээс цахим шилжилтийг яам бүр ярьж буй энэ үед сүүлийн 10 жилд хийгдсэн цахим системийн үр дүнг судалж, чанарын үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлохоор ажиллаж байна.

Мөн ТЦҮЗГ, ҮСХ хамтран төрийн цахим үйлчилгээ иргэдэд үр дүнгээ өгч байгаа эсэх, төрийн албан хаагчдын бүтээмж нэмэгдсэн үү, иргэдэд ямар чирэгдэл учруулж байгаа талаар тодорхойлохоор 5 төрлийн судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд иргэдийн сэтгэл ханамж, төрийн албан хаагч, цахим системүүдийн үр нөлөө, аймгуудын бэлэн байдлын судалгааг хийж байна. Судалгааны үр дүнд суурилж төрийн цахим үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй болгох, тулгамдаж буй асуудлын шийдлийг гаргах юм.
Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, долоо хоногт хоёр удаа хуралдаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах инновацын шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж буй. Түүнчлэн Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Төрийн өмчит компаниудын тухай хууль яригдана. Тодруулбал, УТҮГ, ТӨХК зэрэг статусыг цаашид хэрхэх асуудал хөндөгдөх юм. Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дараагийн анхаарах сэдэв. Энэ мэтээр салбарын хууль, эрхзүйн асуудлыг УИХ-ын батлах хуулийн төлөвлөгөөтэй уялдуулан ажиллана.
УИХ-аас баталсан 2025 онд 7 аймгийг “Дижитал аймаг” болгох зорилтын хүрээнд тус аймгуудын Засаг дарга нартай уулзах уулзалт Өмнөговь аймгаас эхэлж байна. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг аймаг бүрд хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд Дархан-Уул, Өвөрхангай аймагт хэрэгжсэн билээ.
ЦХИХХЯ-наас 2025 онд доорх гол 10 ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд,
1. 5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо төдийгүй аж үйлдвэр, эрүүл мэнд, нийгмийн бүх салбарт суурь дэвшил явагдана.
2. Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан АI агент нэвтрүүлнэ.
3. Монгол Улсын алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна.
4. Төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, их өгөгдлийг эргэлтэд оруулна.
5. Үндэсний блокчейн технологийг хөгжүүлнэ.
6. Монгол Улсын бүх суманд интернет хурдыг 10 дахин өсгөнө. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг өргөжүүлнэ.
7. Дрон оператор сургалтын төв, нислэгийн туршилтын бүсийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
8. Цагийн баталгаажуулалтын систем нэвтрүүлж, тоон гарын үсгийн хэрэглээ, аюулгүй, найдвартай ажиллагаа 100 хувьд хүргэж, олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ.
9. Кибер аюулгүй байдлын чадавхийг нэг шат ахиулж, олон улсын эрэмбээр “дэвшиж буй” түвшинд хүргэнэ.
10. Инновац, өндөр технологи, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулна.

More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
