Монгол Улс 2024 онд “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс”-ээр 11 байр урагшилж, 188 орноос 98 дугаарт эрэмбэлэгдсэн талаар Oxford Insight байгууллагын гаргасан судалгаанд дурджээ.
Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индексийг гаргахдаа Засаглал, технологи, өгөгдөл ба дэд бүтэц гэсэн үндсэн 3 шалгуурын хүрээнд 10 үзүүлэлтийг хамруулдаг аж.
| № | Шалгуур | 2024 | 2023 | 2022 | 2021 | 2020 |
| 1 | Засаглал | 36.94 | 35.83 | 35.21 | 33.45 | 27.02 |
| 2 | Технологи | 26.78 | 27.71 | 26.68 | 27.24 | 26.27 |
| 3 | Өгөгдөл ба Дэд бүтэц | 63.36 | 38.99 | 49.76 | 50.90 | 60.09 |
Үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй харвал:
| № | Үзүүлэлт | 2024 | 2023 | 2022 | 2021 | 2020 |
| 1 | Алсын хараа | 0 | 0 | 0 | 0 | 0 |
| 2 | Засаглал ба Ёс зүй | 52.10 | 45.20 | 43.06 | 39.74 | 32.31 |
| 3 | Дижитал ур чадвар | 53.57 | 58.61 | 58.58 | 37.72 | 40.11 |
| 4 | Дасан зохицох чадвар | 42.08 | 39.50 | 39.19 | 56.34 | 35.65 |
| 5 | Төлөвшил | 17.26 | 18.67 | 18.26 | 17.94 | 8.69 |
| 6 | Инновацын чадамж | 36 | 31.31 | 24.85 | 36.24 | 35.50 |
| 7 | Хүний нөөц | 27.09 | 33.15 | 36.92 | 27.53 | 34.62 |
| 8 | Дэд бүтэц | 34.44 | 26.91 | 26.91 | 30.92 | 44.35 |
| 9 | Өгөгдлийн хүртээмж | 85.19 | 62.06 | 62.06 | 53.34 | 57.57 |
| 10 | Өгөгдлийн төлөөлөх чадвар | 70.46 | 71.31 | 60.29 | 68.45 | 78.35 |
Дэлгэрэнгүй статистик мэдээллээс харахад, Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын үзүүлэлт жил ирэх бүр тодорхой хэмжээнд өсөлттэй байгаа ч “алсын хараа” байхгүй буюу 0 үнэлгээ авч байгаа нь тус индексийг хойш татах шалтгаан болж байна.
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр oxford insight байгууллагын албан ёсны аргачлалаар Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын дэлгэрэнгүй үнэлгээг хийлгэж байна. Үүний зэрэгцээ, Хьюстоны их сургуулийн боловсруулсан “Framework and Foresight” аргачлалаар Монгол Улсын хиймэл оюун ухааны алсын харааг тодорхойлох ажлыг эхлүүлээд байна. Энэ аргачлалын ач холбогдол нь хамтын оролцоог нэмэгдүүлэх замаар ирээдүйн хэтийн төлөвийг урьдчилан харах үйл явцыг сайжруулах, хувилбаруудыг боловсруулах, үр дагаврыг судалдгаараа онцлогтой.

Тус аргачлалын дагуу, хиймэл оюун ухааны хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлын талаарх санал, шүүмжийг нээлттэйгээр салбарын эрдэмтэн, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөллүүдээс цуглуулж байна. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улс ирэх хоёрдугаар сард “Хиймэл оюун ухааны үндэсний стратеги” олон улсад албан ёсоор зарлах юм.
Хиймэл оюун ухаан нь ойрын ирээдүйд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх бөгөөд Засгийн газрууд хиймэл оюун ухааныг ашиглах бэлэн байдлыг хангах нь технологиос үүдэлтэй учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, худалдаа, үйлдвэрлэл, аюулгүй байдал зэрэг олон салбарт өрсөлдөх давуу талыг олж авч, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах давуу талтай юм.
Монгол Улсын хиймэл оюун ухааны үндэсний стратеги боловсруулах ажилд доорх линкээр саналаа өгөх боломжтой.
Санал өгөх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe_0fDqgwhFCzPiAXDKzckS3z6vAlzR1YH33IW6Zx8mXsioow/viewform
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ удаагийн хурлыг “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
