Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал 2024 оны 12-р сарын 17-ны өдөр боллоо. Өнөөдрөөс хуралд оролцож буй газар, хэлтсийн дарга нарын ирцийг хяналтын самбарт /дашбоард/ байршуулж эхлэв.
Мөн Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбарыг хөгжүүлж, нэвтрүүлэх үүрэг чиглэлийн дагуу хөгжүүлэлт хийгдэж, 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглах боломжтой болж байна.
ШИВЭЭХҮРЭН БООМТОД 5G ЖОЛООЧГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТУРШИНА
Хилийн бүс орчимд 5G жолоочгүй тээврийн хэрэгсэл турших ажлыг Шивээхүрэн боомтод хэрэгжүүлэхээр 11 байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллахаар болжээ. Тус боомтод жолоочгүй тээвэр турших дэд бүтэц нь бэлэн учраас 2025 оны 5-р сарын 1-ний өдрөөс өмнө дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн 5G ашиглах радио давтамжийн хувиарлалтыг төлөвлөсөн байна.

Цахим мөрийтэй тоглоомын эсрэг ЦЕГ, ХХЗХ-той хамтарсан “Хяналт-1” болон “Хяналт-2” гэсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Тус ажлын явцад Монгол Улсаас хандалттай 5241 домэйныг хязгаарласан. Цахим мөрийтэй тоглоомын мөнгөн эргэлт 2022 онд 1.7 их наяд төгрөг, ДНБ-ий 3.2 хувьтай тэнцэж байна. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмыг шинэчлэх ажлын хүрээнд АТГ-ын зөвлөмжийн дагуу ажлын хэсэг хуралдаж, удирдамжийн дагуу үүргээ хуваарилах, журмын судалгаа болон журам өөрчлөх эсэх дээр саналуудаа нэгтгэв.
Харилцаа холбооны төслийн хүрээнд хөдөөгийн алслагсдан багт 2024 онд 50, 2025 онд 50 цэг шинээр оруулахаар төлөвлөснөөс ондоо багтан нийт 18 цэгийг ашиглалтад оруулах нөхцөл бүрджээ. 2025 онд дээрх төлөвлөлтөөс үлдсэн цэгүүд, Хэнтий аймагт 5, Хөвсгөл аймагт 2 нийт 119 цэгт сүлжээ оруулахаар төлөвлөсөн.

ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТЫГ ТӨРИЙН БАНКНЫ АТМ -ЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ
Харин Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 407 ХУРДАН цэг ажиллаж байгааг онцоллоо. Үүнээс орон нутагт 256, Нийслэлд 103, боомтод 1 цэг байна. 1.6 жилийн хугацаанд дээрх цэгүүдийг байгуулж, 926 мянган үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн анхан шатны нэгжүүдэд ХУРДАН цэгүүдийг нийслэлийн дүүргүүдэд нэвтрүүлж эхэллээ.
Мөн төрийн үйлчилгээ буюу лавлагаа, тодорхойлолтыг банкуудын АТМ-ээр үзүүлэх ажил Төрийн банкинд бүрэн хэрэгжсэн байна. Тус банкны 114 ATM-ээс лавлагаа, тодорхойлолт гаргах бэлтгэл ажил хангагджээ. Бусад арилжааны банкуудтай энэ асуудал дээр зөвшилцөхөөр ярилцаж байна.
785 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 43 байгууллагын 451 үйлчилгээг нэвтрүүлэв. 16 мэдээлэл хариуцагч байгууллагын 124 үйлчилгээг хасан, давхардсан, цахимд шилжих боломжгүй үйлчилгээнүүдийг ангилжээ. Нэмж 24 байгууллагын 210 үйлчилгээг нэвтрүүлэхээр судаллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн системд 1263 үйлчилгээ байгаагаас портал хэлбэрээр 746, оператораар 529, аппликейшнаар 295, киоскоор 105 үйлчилгээг үзүүлж байна. Дээрх ажлын хүрээнд 517 хэрэгцээ шаардлага нь эргэлзээтэй үйлчилгээнүүдийг тодорхой болгожээ.
Төрийн үйлчилгээнд процессын инженерчлэл хийж, дахин загварчлах тухай 1996 оны 36-р тогтоолоор буюу 28 жилийн өмнө хөндөгдөж байжээ. ТЦҮЗГ-аас ЖДҮГ-т 3 сарын хугацаанд процессын инженерчлэл хийж, бүтэц, чиг үүргийг зөв болгох, системтэйгээр нэгдсэн бодлогоор цахимжуулах, оролцогч талуудыг тодорхой болгох, уялдаатай байх, төрийн албыг цомхон, чадварлаг болгох тал дээр анхаарч ажиллав.
Дээрх танилцуулга, ажлын явцтай танилцсаны дараа ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү доорх үүрэг чиглэлийг холбогдох дарга нарт өглөө.
- Цахим салбартай холбоотой зөвлөл, үндэсний хорооны асуудлыг цэгцэлж, төр хувийн хэвшлийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллахыг бодлогын түвшинд тодорхойлох.
- Процессын дахин инженерчлэл хийхдээ иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээнд анхаарах. Ингэхдээ хиймэл оюун, технологийн дэвшлийг ашиглан хэрхэн загварчилж болохыг судалж, олон улсын туршлагаас хуваалцах.
- Шилэн дансны системийг сайжруулж, иргэдэд ойлгомжтой, хялбар байдлаар хөгжүүлж, шинэчлэх,
- Агаарын бохирдлыг бууруулахад инновацын ямар шийдэл байж болох, инновац, өндөр технологид яам манлайлалтай оролцох зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
