Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Яармаг орчмын орон сууц хорооллын шугам хоолой солих ажил энэ оны 05-р сард эхэлж, 07-р сард дуусгана. Энэ асуудлаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН: ” Анх яармагт байшин барьж байсан компаниуд том шугамуудыг өөрсдийнхөө хөрөнгөөр хийхдээ хамгийн чанар муутай стандартын бусаар хийсэн. Усан сантай холбогдсон гол шугамуудыг чанаргүйгээр хийснээс болоод эндээс салаалж авсан хотхонууд зэвтэй ус хэрэглэдэг болчихоод байгаа юм” гэлээ. “Яармаг орчмын тус хоолойг сольсон ч байр орон сууцнаас нь зэвтэй ус гарвал тухайн байрыг барьсан компани чанаргүй хоолой тавьсан байна” гэсэн үг гэдгийг албаныхан онцоллоо.





