“Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт эрүү шүүлттэй холбоотой хүний эрхийн зөрчил, гомдлын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ, энэ төрлийн гэмт хэргийн хянан шийдвэрлэлтийн нөхцөл байдал, мөн шүүхээр хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар бодит судалгаануудыг танилцууллаа. Мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлд цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээллийг танилцуулсаны зэрэгцээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ.



Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг таслан зогсоох зохицуулалт бүхий Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа. Түүнчлэн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг тусгах болон шүүхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой бие даасан хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөн, холбогдох судалгааг хийж байна” гэж мэдэгдлээ.
“Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газрууд хамтран зохион байгуулав.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
