Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талын байгалийн цогцолборт газарт очиж, тахийн сүрэгтэй танилцах боломжтой.
Хомын талын байгалийн цогцолборт газарт “ТАХЬ” эко жуулчны бааз өнгөрсөн жил үүд хаалгаа нээсэн. Улаанбаатар хотоос 1400 километрийн алсад орших байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой энэхүү цогцолбор газарт дотоодын болон гадаадын тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай байв.
Хомын талын тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлын тухай мэдлэг мэдээллийг эндээс жуулчид авах боломжтой.
Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог шинж байдал, ач холбогдлыг хүмүүст илүү сайн танилцуулах боломж бүрдээд буй нь энэ юм.
Энэ жил гэхэд Франц улсаас Монгол Улсад суугаа Эрхэмсэг ноён Элчин сайд Себастьян Сүрүн, түүний гэргий Шарлотта Сүрүн нар Хомын талын Байгалийн цогцолборт газраар зочилж, Тахь баазад тухлан саатжээ.
-Тэртээ 20 жилийн өмнө Хомын талын анхны 22 тахь Франц улсаас ирсэн гэдгийг мэдэх байх. Тэгвэл Элчин сайд өнгөрсөн хугацаанд Shadowfax, Bucéphale хэмээх 2 унага үрчлэн авч, бидний ажил үйлсийг тууштай дэмжигч гэдгийг дуулгаж байна. Элчин сайд Шадовфаксийн сүрэгт дуран сунгаж, 100 хувь нарны эрчим хүчээр ажиллах, өндөр хурдтай Старлинкийн интернэт гээд бидний үйлчилгээ түүнд таалагдсанд баяртай байна.
Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц, хамт олноороо Хомын талын Байгалийн цогцолборт газарт байрлах Тахь эко баазад зочлон ирж, тахь сэргээн нутагшуулж буй бидний 20 жилийн ажлын туршлага байгаль хамгааллын үр дүнтэй танилцсан юм.
Бид Германы техникийн хамтын ажиллагааны “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төсөл болон ХБНГУ-ын Сэргээн Босголт Хөгжлийн банкны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслүүдтэй нягт хамтран ажилладаг.
Өнгөрсөн жилийн 9-р сард Францаас анхны жуулчдаа хүлээн авснаас хойш өнөөдрийн байдлаар 100 гаруй жуулчин манайхыг зорин иржээ. Тиймээс Хомын талын эзэн тахийн талаар илүү ихийг мэдэж авахыг хүсвэл Хомын тал нутгаар аялах, эко аяллыг санал болгож байна. Энэхүү жуулчны баазаас тахийн талаарх бүхий л төрлийн мэдээллийг авахаас гадна, тахийг хэрхэн хамгаалж буй судалгааг биеэр үзэж, байгаль хамгаалагчид, нутгийн уугуул иргэдийн аж ахуйтай танилцаж, тэдний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдээс худалдан авах боломжтой юм гэж Хомын талын тахь ТББ-аас мэдээлэв.

Франц улсаас Монгол Улсад суугаа Эрхэмсэг ноён Элчин сайд Себастьян Сүрүн, Хомын талын тахь ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбат

Франц улсаас Монгол Улсад суугаа Эрхэмсэг ноён Элчин сайд Себастьян Сүрүн, түүний гэргий Шарлотта Сүрүн нар Хомын талд

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц хамт олноороо Хомын талд

Хомын талын тахь
More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өчигдөр буюу 2026.09.07-нд | УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Ирэх даваа гараг хүртэл дахин чуулган хуралдахгүй, байнгын хороод хуралдах юм....
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
