Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр өнөөдөр /2024.08.27/ Улиастай хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах, аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт зөвшөөрөлгүй газар эзэмшсэн, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн, эзэмшил газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, зохих албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хайс, авто граж, контейнер, түц, барилга байгууламж барьсан, хашаа сунгасан зэрэг зөрчлийг арилгах үүднээс дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын захирамжийг хүчингүй болгож, газрыг албадан чөлөөлөх тухай захирамж гаргаж ажлын хэсэг байгуулав.
Газар чөлөөлүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг 2024 оны 8 дугаар сарын 26-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж, газрыг албадан чөлөөлөхтэй холбогдон гарах хөрөнгө, машин механизм, харуул хамгаалалт бүхий склад, аж ахуйн хашаагаар хангаж ажиллах, газар чөлөөлөх үед иргэдийн зүгээс саад бэрхшээл учруулсан тохиолдолд нийтийн хэв журам сахиулах хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
