Үерт автсан 40 өрхөд гэр, үерийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг УОК-оос шийдвэрлэлээ
Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан тул Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа.
Үерт нийтдээ 158 айл өрх их, бага хэмжээгээр өртсөн бөгөөд үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс 6 зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл болон үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Тусламжийн цуваа өнөөдөр Завхан аймаг руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг хийх, шаардлагатай нөхцөл байдалд Аймгийн Онцгой комисстой хамтарч шуурхай дэмжлэг үзүүлж ажиллахыг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болголоо.
Дашрамд дурдахад, Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу 18-наас баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
