Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг өнөөдөр 10:10 минутад нээлээ. Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийг наймдугаар сарын 26-ны өдөр зарлаж, хуулийн хугацаанд ажлын 20 буюу түүнээс дээш хоногт гадаадын этгээд оролцох боломжтой байдлаар зарлаж, тендерийг нээлээ. Тендерийг нийт 13 га талбайд хоёр багц дээр зохион байгуулсан. Нийт төсөвт өртөг 240 тэрбум төгрөг. Хоёр багц тус бүрт хоёр оролцогч компани тендерийн материал ирүүлсэн байна. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн тендерийн үр дүнд хоёр талбайд нийт 18 блок орон сууцны барилга баригдана. Тодруулбал, 10 блок есөн давхар орон сууц, 8 блок таван давхар орон сууц барих юм. Түүнчлэн төлөвлөж буй 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, хоёр болон 12 давхар үйлчилгээний барилгуудыг барихаар төлөвлөсөн.
Тендерийг нээх үед НОСК-ийн мэргэжилтэн Б.Батзориг “Тендерийн нэгдүгээр багцад “Бодьпропертийз”, “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн” материал ирүүлсэн байна. Хоёрдугаар багцад “Чайна Констракшн Континэнт энд Өүшн Монголиа”, “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн” ХХК материал ирүүлжээ. Дээрх компани тус бүр хуулийн дагуу тендерийн баталгааг байршуулсан байна. Цаашид Үнэлгээний хороо холбогдох үнэлгээг гүйцэтгэнэ. Ажлын 15 хоногт тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргэнэ. Захиалагч нарт шийдвэр, зөвлөмжийг хүргүүлнэ. Тендер нээснээс хойш ажлын 30 хоногт шалгарсан компанитай гэрээ байгуулна. Гэрээ байгуулж дууссаны дараа барилга угсралтын ажил эхэлнэ. Төрийн худалдан авах ажиллагааны https://www.tender.gov.mn/mn/index/ сайтаас тендерийн талаарх мэдээллийг авах боломжтой. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг шалгаруулсны дараа гадна инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламжийн ажилд тусдаа тендер шалгаруулна” гэсэн мэдээллийг өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
More Stories
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...