Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг Засгийн газраас өнөөдөр баталжээ.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг улсын хэмжээнд нэгдсэн шалгуураар хөндлөнгөөс үнэлдэг болсон.
Гүйцэтгэлээс урамшуулал олгох, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, сургалт, үйл ажиллагаанд хамруулах, сургалтын менежментийг ингэж сайжруулснаар олон ахиц гарч байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулжээ.
Тухайлбал 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр сургалтын байгууллагын гүйцэтгэлийн дундаж 71.7 хувь байсан бол 2023 онд 74.2 болж, багшийн ажлын гүйцэтгэлийн дундаж 2022 онд 72.5 хувь байсан бол 2023 онд 75.7 хувь болж нэмэгдсэн байна.
Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн 5,937 багшид 5,937,825 мянган төгрөг, ЕБС-ийн 12,296 багшид нийт 31,276,001 мянган төгрөг, 2023 оны 09-12 дугаар сард 12,307 багшид 16,732,248 мянган төгрөг, цэцэрлэгийн 6,450 багшид 3,059,991 мянган төгрөгийн урамшуулал тус тус олгожээ.
Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд 378 цэцэрлэгт 5,389,306 мянган төгрөгийн, 265 сургуульд 10,616,463 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт, 2023 онд 396 цэцэрлэгт 5,884,157 мянган төгрөгийн, 325 сургуульд 13,942,860 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт олгосон байна.
Шинээр баталсан журмын дагуу олгох нэмэлт урамшуулалд шаардагдах төсвийг 2024 оны улсын төсөвт тусгасан тул нэмэлт төсөв шаардлагагүй аж.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...