Агаарын бохирдлын асуудлаар хуулиар үүрэг хүлээсэн холбогдох байгууллагуудын эс үйлдлийг эсэргүүцэж Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар шүүхэд гомдол гаргах болсон талаар мэдээлэл хийлээ.
Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг “Утааны бодит байдлыг мэдээлэх үүргээ Засгийн Газар хүлээгээгүй. Хүн бүр ажилдаа яваад гэртээ ирэх бүрдээ угаарын хийн архаг хордлогод өртөж байна. Энэ нь олон жилийн хугацаанд амьсгалын тогтолцооны эрхтнүүдийг муутгадаг. Угаарын хийн цочмог хордлогод өртсөн хүний тархинд эмгэг үүсэж мартамтгай, сэтгэл санаагаар унадаг, эрт зөнөх өвчин тусдаг.
Хүмүүс Ковид-19-өөс болж мартамхай болж байна гэж ярьж байгаа ч утаанаас болж байгаа үгүйг хэн ч мэдэхгүй шүү дээ” гэв.
Тэрбээр дараах тоо баримтуудыг онцлов.
- Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан мэдээллээр 2022 оны байдлаар 608,000 хүн амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хандаж эмчлүүлсэн байна.
- Шүүх шинжилгээний статистикаас авсан мэдээгээр сүүлийн долоон жилийн хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогоор нас барсан байна. Шахмал түлш хэрэглэж эхэлсэн үеэс буюу 2019 оноос хойш энэ тоо огцом өссөн.
- Өнгөрсөн оны сүүлээр 0-5 насны 961 хүүхэд, нэг нас хүртэлх 793 хүүхэд эндсэн байна.
- Уушгины хорт хавдраар гуравдугаар байранд ордог болчихсон байна гэв.
“Нэг удаагийн ханиаданд эцэг эхчүүд 200-300 мянган төгрөгийг эм тарианд зарцуулдаг”
Үргэлжлүүлэн тэрбээр Засгийн Газарт тавьж буй шаардлагынхаа талаар “Утааны улиралд хүүхэд бүр жилдээ 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн ханиаданд эцэг эхчүүд 200-300 мянган төгрөгийг эм тарианд зарцуулдаг. Эмнэлэгт хэвтвэл үүнээс их зардал гардаг. Жилдээ 1-1.2 сая төгрөг зарцуулж байна. Иймд энэ мөнгөн дүнтэй дүйцэх нөхөн олговрыг 0-5 насны хүүхдүүдэд өгөхийг үүргээ биелүүлээгүй Засгийн Газраас шаардаж байна.
Үүнийг 366 мянган хүүхдэд үржүүлэхээр ойролцоогоор 440 тэрбум гэсэн тоо гарч байна. Энэ бол 44 их наядын нүүрсний хулгайн хажууд бага дүн. Агаарын бохирдлын хамгийн том хохирогч нь хүүхэд байна” гэв.
Харин ямар хууль зүйн үндэслэлээр уг шаардлагыг тавьж байгаа талаар Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат “Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр хүүхдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд санаачилга гаргах, дэмжих үүрэгтэй гэсэн байдаг.
Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
Төр хүний эрхийг хамгаалах эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Мөн хүний эрхийн зөрчилтэй тэмцэх ёстой. Хүн бүр эрхээ зөрчигдсөн гэж үзвэл үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэв.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
