УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Сонгуулийн хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөөд эхэллээ. Цагаан сар болно, Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэн мөнгөө бариад золгохоор хууль зөрчсөн болох уу. Ард иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлах соён гэгээрүүлэх ажлыг хийх үү?
Машин, хурдан морины сугалаа явуулж байна. Хүмүүс ч сонгуулиас өмнө л амжуулчихлаа даа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: Сонгуулийн жил эхэлсэн учраас 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэвлэл мэдээллийн байгууллага юу хийж болох, юу хийж болохгүй вэ гэдэг талаар арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Маргааш бид хэвлэл мэдээллийн байгуулагынхантай уулзаж, хуульд заасан заалтыг хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгнө. Ирэх долоо хоногт УИХ-ын гишүүддээ арга зүйн зөвлөгөө өгнө.
Хуулийг бид тайлбарлахгүй, хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгч, хуулийг сурталчлах үүрэг хүлээж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонгуульд нэр дэвшихээр горилогчид гээд ажлаа өгсөн хүмүүс юу хийж болох, юуг хийж болохгүй вэ гэдэг дээр арга зүйн боловсруулалт хийж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад зөвлөмж өгч, ажиллана.
More Stories
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
