Ч.Чимидсүрэн Татварын ерөнхий газрын даргын үүргийг орлон гүйцэтгэнэ

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал ажлаа хүлээлгэн өгчээ. Улмаар Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Ч.Чимидсүрэн томилогдов.

ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн сайдын зөвлөх Т.Дуламдорж, СЯ-ны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, СЯ-ны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров нар хүлээлцүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *