Усны газрын дарга З.Батбаяр “Ус, Цаг Уур Орчны Шинжилгээний Газрын уулзвар хуучин Худалдаа Хөгжлийн Банк байсан барилгыг нурааж, барилга барьж байгаа компани дээр 5-6 сарын хугацаанд очиж шалгалт хийхэд тасралтгүй ус гоожиж байна. Харамсалтай нь тавьсан шаардлагад хариу өгсөнгүй.
Уг барилга дээр барилгыг барьж байгаа “Хурд пропертис” ХХК, түүний туслан гүйцэтгэгч “Рийверстөүн пропертис” ХХК гэсэн хоёр компани бий.
- 2015 онд архитектур төлөвлөлтийн даалгавраа авч 28 давхар, 2-3 давхар зоорьтой барилга баригдахаар батлагдсан.
- 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Геодези, Усны Барилга Байгууламжийн Газартай 21 сая төгрөгөөр тэдний шугам хоолойг ашиглаж ус зайлуулахаар гурван сарын хугацаатай гэрээ байгуулсан байна. 2022- 2023 онд ус шавхсан мөртлөө гуравхан сарын хугацаатай ус зайлуулсан мэтээр гэрээ хийсэн нь асуудалтай.
- Түүнчлэн уг гэрээн дээр долоон насостойгоор ус зайлуулж байгаа гэсэн ч биднийг очиж ажиллахад 22 насостойгоор ус зайлуулсан байсан.
Энэ байгууллага яаралтай Усны газар дээр ирж хэдэн насосын талаар мэдээллээ хэлэхгүй бол бид аргагүй эрхэд усны нөөцөд хохирол учруулсан аргачлалаар тооцно. Нэг компани 20 давхар байшин барихын тулд Монгол Улсын 3-4 хоног хэрэглэх хэмжээний усыг ашиглаж байна” гэв.
Манай улс 2023 онд 645 сая м.куб усыг ашигласан байна. Гэтэл ганцхан компани хоёр жилийн хугацаанд 5.7 сая м.куб ус зайлуулсан байна гэдгийг тэрбээр онцолж байлаа.
Түүнчлэн уг компани нь хууль дүрмийн дагуу Усны газраар дүгнэлтээ гаргуулаад явсан бол зайлуулсан усны хэмжээгээрээ 5.6 тэрбум төгрөг байх байсан аж. Гэвч зөвшөөрөлгүйгээр ус ашигласан учир Усны газраас 146 тэрбум төгрөгийн хохирлыг тооцож байгаа юм байна.
Энэ барилга байгаа цагт үргэлж хөрсний ус зайлуулсаар байх учир 146 тэрбум төгрөг төлөөд асуудал дуусахгүй гэв.
Дээрх жишээнээс гадна бусад хөрсний ус зайлуулж буй барилгын компаниудад ийм хэмжээний төлбөр, хохирол тогтоогдоод явна гэдгийг Усны газраас онцлон хэлж байв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
