УИХ-ын 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хэлэхдээ “Тойрог томсгохоор улсаа аварна гэх ухуулга сүүлийн үед хүчтэй явж байна. Том тойрогтой ч үгээгүй ядуу улс их байгаа. Асуудлын гол нь тойргийн хэмжээ биш төр барьж байгаа хүмүүсийн тархинд байгааг яагаад ярихгүй байгаа юм бэ. 1990 оноос хойш буюу шинэ тогтолцоогоор явахаар шийдсэн хугацааны 90 хувьд нь коммунистууд засагласан.
Шинэ нийгмийг хуучин удирдлага, хуучин арга барилаар удирдуулсанд гол алдаа байгаа болохоос биш тойргийн хэмжээ ямар ч хамаагүй. Эрх баригчдын дундах дайны илрэл юм. Нуугаад байгаа болохоос биш дайн явагдаж байгаа. Үүнийг хуулийн хулгай гэж хэлнэ. Эрх баригчид биднээс хулгайлж болох бүхнийг хулгайлсан. Тэд хулгайгаа бусад руу чихэхдээ гарамгай. Үүнийг нүүрсний сонсгол яруу тодоор харуулж байгаа.
Найман жил засаглачхаад үндэсний баялгийг хулгайлж байгааг мэдээгүй дүр үзүүлж, шийдвэр гаргах эрх мэдэлгүй, хүний ачаа зөөж амьдардаг хүмүүс рүү хулгайгаа чихэхийг оролдож байгааг ард түмэн хараад сууж байгаа. Сүүлдээ бүр ард түмний сонгох эрхийг хулгайлах хуулиа батлах гээд сууж байна.
Яагаад Баян-Өлгий аймгийг нэг тойрог болгож байгаа юм. Энэ ялгаварлан гадуурхалт биш үү. Үүнийг би Монголын ардчилалд цэг тавьж байгаа өдөр гэж үзэж байна” гэв.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
