Дэлхийн 70 гаруй улсын нэгдсэн Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдээд 10 жил болж байна.
Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бэхжүүлэхийг зорьж олон нийт болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжрах, цаашлаад хүн бүрд үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаанд суурилдаг юм.
Монгол Улс Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн удаа хэрэгжүүлсэн бөгөөд 2023 онд Нээлттэй засгийн түншлэлийн шагнал гардуулах ёслолд ЦХХХЯ-ны “и-Монгол санаачилга” нь “Цохон дурдахуйц” өргөмжлөл гардан авч олон улсад үнэлэгдэх сайн жишээ болсон.
2024-2027 оны үйл ажиллагааны Үндэсний V төлөвлөгөөний төслийг боловсруулж, олон нийтээс санал авч байна. Төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, саналаа 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нийөдрийн дотор NCHR@cabinet.gov.mn хаягт цахимаар мөн 51-263698 утсаар холбогдон ирүүлнэ үү.
Төлөвлөгөөний төсөлтэй ЭНД дарж танилцана уу.
More Stories
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар...
2026 оны #ДАШТ-д оролцож буй хамгийн өндөр орлоготой тоглогчдын жагсаалтыг #Криштиану Роналду тэргүүлж байна
2026 оны #ДАШТ-д оролцож буй хамгийн өндөр орлоготой тоглогчдын жагсаалтыг #Криштиану Роналду тэргүүлж байгаа бөгөөд жилийн нийт орлого нь ойролцоогоор...
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын хяналтын сонсгол өнөөдөр эхэлнэ
УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хийхээр...
Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өнөөдөр бороо, дуу цахилгаантай аадар орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
