УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Д.Ганбат гишүүн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр “Ирэх хоёрдугаар сарын 1-нээс сонгуулийнхаа тойргийг ойлгомжтой болгох ёстой. Үүнийг манай гишүүд яриад эхэлсэн. Сонгуулийнхаа тойргийг томсгож байгуулаад бүсчилсэн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхгүй бол болохгүй нь. Улсаа 21 аймаг, 330 суманд жижиглэн хувааснаас болоод хүмүүсийнх нь цус ойртож, мал нь давжаарлаа. Ийм бүтэцтэй 70, 80 жил явлаа. Одоо үүнийг өөрчлөх цаг нь болсон. Манай нам энэ асуудлыг хэлэлцээгүй. Би хувьдаа үүнийг дэмжинэ гэдгээ хэлье.
Жил бүр л аймаг, сумынхаа 92, 100 жилийг өнөө л модон орлонтойгоо тэмдэглэж байна. Гаднаас жуулчдыг авч ирэхэд ичмээр байна. Улаанбаатар үзүүлэх юм алга. Улаанбаатар аз жаргалтай Алтан тэвшний хөндий биш үхлийн хөндий болсон.
Тойргоо томсгоё гэж ярьж байгаад хуучнаар нь үлдээх вий. Тэгээд л “Ганбат бидон тараадаг, тэр боов тараадаг” гээд л ярьцгаана. Бодиноос өөр хэрэгтэй юм тараадаг хүн байхгүй. Одоо энэ бүхнээ дуусгавал яасан юм бэ. Улс орныхоо нэгдсэн бодлогыг ярьдаг УИХ-тай болмоор байна. Бусад асуудлыг аймаг, сумын ИТХ нь шат шатандаа шийддэг болох хэрэгтэй” гэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
