Автобус худалдан авах тендерийн гэрээг шалгарсан компанитай өнөөдөр байгуулсан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Гэрээ байгуулагдсанаар ирэх оны Нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл 600 автобусыг хүлээж авахаар болж байгаа юм байна. Ингэхдээ үйлдвэрлэгдээд бэлэн болсон автобуснуудыг 50, 50-аар нь оруулж ирэх учир энэ ондоо багтаад тодорхой тооны шинэ автобустай болно, яаралтай үйлчилгээнд гаргана гэв.
Автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө урьдчилсан хяналт тавина гэдгийг үйлдвэрлэгч компанитайгаа тохирсон байна.
Баталгаат хугацаа 24 сар байх бөгөөд цаашид ашиглалтын 10 жилийн хугацаанд сэлбэг хэрэгслээр найдвартай хангах үүргийг үйлдвэрлэгч тал хүлээж байгаа юм байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Нийтийн тээвэрт үүсээд байгаа энэ нөхцөл байдлаас нийт Улаанбаатарчуудаасаа хүлцэл өчиж байна. Түргэн шуурхай энэ гэрээний хэрэгжилтийг зөв зохион байгуулна. Гэрээ хийхээс өмнө тендер сонгон шалгаруулалт дээр гомдол гарсан. Сангийн Яам хянаад тодорхой бүрдэл хангагдаагүй байна гэсэн байдлаар гомдлуудыг буцаасан. Даваа гарагаас эхлээд шалгарсан компанитайгаа хэлэлцэж өнөөдөр гэрээгээ байгууллаа.
Авлигатай Тэмцэх Газраас “Тэнүүн Огоо” компанийн хэрэгтэй холбогдуулаад улсын төсөвт учирсан хохиролд тус компанийн үл хөдлөхийг санал болгож байна гэсэн. Бид гараж зэрэг нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой объектуудын авахаар болсон” гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
