Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 11 сарын үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр танилцууллаа.
Мөнгөний нийлүүлэлт 35.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.1 их наяд төгрөгөөр буюу 29.4 хувь өссөнийг ҮСХ-ны Мөнгө, санхүү үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар хэлэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Мөнгөний нийлүүлэлт өсөхөд
- Төгрөгийн харилцах хоёр их наяд төгрөгөөр
- Валютын харилцах 2.2 их наяд төгрөгөөр
- Төгрөгийн хадгаламж 3.6 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Төгрөгийн хадгаламж 15.9 их наяд төгрөг байгаагаас 85.7 хувь нь иргэдийнх, 14.3 хувь нь аж ахуйн нэгж байгууллагынх эзэлж байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 26.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.2 их наяд төгрөгөөр буюу 18.5 хувь өссөн. Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 441.9 тэрбум төгрөгөөр өсжээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 57.9 хувь нь иргэдийнх, 41.1 хувь нь хувийнх, 0.4 хувь нь төрийнх, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байгаа юм.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийг зээлийн ангиллаар нь авч үзвэл:
- 87 хувийг хэвийн зээл
- 5 хувийн анхаарал хандуулах зээл
- 8 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж буй.
Чанаргүй зээл 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 187.9 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан” гэлээ.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
