Хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар өчигдөр Нүүрсний сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оруулах тухай саналыг сонсголын даргалагч Б.Энхбаярт дэвшүүлсэн.
Хариуд нь сонсголын даргалагч Б.Энхбаяр “Та өөрөө хөөцөлд” гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр түр хорооны гишүүн С.Ганбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр ирж холбогдох хүмүүстэй уулзсан байна.
Энэ талаар тэрбээр “Сонсголын даргалагч Б.Энхбаяр миний хүсэлтийн хариуд “Шүүхэд хандсан. Шүүх оролцуулахгүй гэж хэлсэн, шийдсэн гэсэн” гэж хэлсэн. Өнөөдөр би Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн удирдлагуудтай уулзахад тэд надад “Танай Б.Энхбаяр сайдаас юу ч ирээгүй, оролцуулах үгүй нь шүүхийн асуудал биш төрийн дээд байгууллага болсон та нарын асуудал шүү ээ” гэж хэллээ. Би шараа боллоо. Шударгын туйл Б.Энхбаяр худлаа ярьсан байна, та. Ямар бүдүүлэг худлаа ярьдаг юм бэ.

Мөн шүүхээс “Дээрх асуудал нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарахгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэлээ. Б.Энхбаяр сайд та шүүх шийдсэн гэсэн байх аа? Та хууль мэддэг ухаантай хүн байх, худалч гэхээс илүү та андуурсан байх үүнийгээ яаралтай зас.
Өнөөдөр Б.Ганхуяг өөрөө “Нүүрсний сонсголд оролцуулж, намайг яриад байгаа юман дээр намайг яриулаад өгөөч ээ” гэсэн бичиг явуулсан байна. Одоо Б.Энхбаяр хүсэлт явуулсан гэж худлаа ярьсан юмнаасаа уучлалт гуйгаад бичгээ шүүх рүү явуулчих.
Монголын төрд дөрвөн цагдаа байхгүй бол би хэдэн дүү нартайгаа хойно, урд нь хянаад аваад ирсэн ч болно шүү дээ. Эсвэл хорих газарт нь интернэт байгаа шүү дээ. Ядаж лайваар сонсголд оролцуулаач гэж байгаа юм. Маш энгийн” гэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
