Мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн хүрээлэн болон Сэлэнгэ, Булган, Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газрын төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад ажиллалаа.
Энэ үеэр БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний салбарын 100 жилийн ой, Мал эмнэлгийн салбарын 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож Монгол улсын мал эмнэлгийн салбарын өмнөөс баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний Сайд Дареева Галсан Евгеньеьич, Чирипов Даба-жалсан Шагжиевич Сайд, Мал эмнэлгийн газрын дарга Дармаев Амгалан Дымчикович болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзаж мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх чиглэлээр харилцан хэлэлцэж санал солилцлоо.
Экспортыг дэмжих чиглэлээр мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мал эмнэлгийн салбарын сургалт, оюутан солилцох, мэргэжилтэн харилцан туршлага судлуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.
Монголын төлөөлөгчид В.Р.Филипповын нэрэмжит Буриад улсын Хөдөө аж ахуйн академийн үйл ажиллагаатай танилцаж, тус Хөдөө аж ахуйн академийн Мал эмнэлгийин сургуульд манай улсаас нийт 8 оюутан малын эмчийн ангид суралцаж байна. Цаашид хоёр орны хооронд оюутан солилцоог нэмэгдүүлэх уламжлалт харилцаагаа сэргээж эрчимжүүлэх тал дээр талууд харилцан тохиролцсон.
Түүнчлэн ОХУ-ын мал эмнэлгийн алба, БНБУ-ын мал эмнэлгийн албаны төлөөлөгчидтэй уулзсан уулзалтын дагуу хоёр улсын хооронд мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Бурят Мяспром үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж эхний ээлжинд 3000 тонн мах Монгол улсаас бэлтгэн нийлүүлэхээр боллоо.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
