Мандал сумын Засаг даргын орлогч М тус улсад байх хугацаандаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдан, баривчлагдсан билээ. Тус хэрэгт холбогдох шүүх хурал өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Чэжү хотын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2-р хэлтэст болжээ.
Шүүхээс гэмт этгээдэд хоёр жилийн хорих ял, дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Түүний яллах дүгнэлтэд “Сэжигтэн М нь 2023 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн 01:00 цагийн орчимд Чежү хотын нэгэн зочид буудалд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 20 гаруй насны орчуулагч эмэгтэйд (монгол) бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутай нь тогтоогдсон” гэдгийг тодотгосон байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын удирдлагын багт ажилладаг М нь тухайн үед Чежү хотод очих үедээ язгуур урлагийн хамтлагийнхантай хамт зочид буудалд байрласан байжээ.
Хохирогч бүсгүй болсон явдлыг буудлын ажилтанд мэдэгдэж, тусламж хүссэнээр уг хэрэг ил болсон юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Засаг даргын орлог М шүүх хуралдааны үеэр үйлдсэн хэргээ болон нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрчээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
