Ерөнхийлөгч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй эрчимжсэн мал аж ахуйн “Занаду Разорбак” ХХК-д ажиллалаа.
Тус компанийн үүсгэн байгуулагч, Канад Улсын иргэн Жереми Тиссен 1993 онд Монгол Улсад анх ирсэн бөгөөд 2009 онд “Занаду Разорбак” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Анх газар тариалангийн чиглэлээр ажиллаж байгаад 2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх болсон байна.
“Занаду Разорбак” ХХК нь нийт 15 ажилчинтай бөгөөд өдөрт 10 үхэр нядлах хүчин чадалтай. Тус компани нь үхрийн гол бордоо болох ногоон тэжээлийг өөрсдөө бэлтгэдэг гэдгээрээ онцлогтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг талархан дэмжиж буйгаа үүсгэн байгуулагч Жереми Тиссен онцолж байв. Үндэсний хөдөлгөөнийг зарласны дараа хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад итгэлтэй, урам зоригтой болсон гэдгийг хэллээ.
Монгол Улсад бэлчээрийн болон махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, малчид, фермерүүд хамтран ажилласнаар махны экспортыг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоотой бөгөөд үүнд бэлчээр хамгааллын асуудал нэн чухал гэж үзэж буй аж.

“Занаду Разорбак” ХХК нь 1-2 настай үхрийг малчдаас худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулан экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд ингэснээр малчид жилийн дөрвөн улиралд орлоготой байх боломж бүрдэж байгаа юм. Тус компани одоогоор 300 гаруй малчинтай хамтран ажиллаж байна.
Тус компани нь халал технологийг нэвтрүүлж, бүс нутагтаа жишиг аж ахуйн нэгж болж байгаагаас гадна одоогийн байдлаар Бүгд Найрамдах Киргиз Улс руу бүтээгдэхүүнээ экспортлох талаар яриа хэлцэл өрнүүлж байгаа талаараа Ерөнхийлөгчид танилцуулав.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой гэдгийг албаныхан энэ үеэр хэллээ.
More Stories
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна
Өнөөдөр Баян-Өлгийн баруун сумд, Увсын хойд сумдын нутгаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө...
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой тохиож байна.
Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
