Баянгол дүүргийн иргэн Э нь 2018 оны арваннэгдүгээр сарын 2-оос 3-нд шилжих шөнө гэртээ зүрхэн тус газраа хутгалуулан нас барсан хэрэгт талийгаачийн эхнэр Ж.Мөнхтулгыг холбогдуулан удаан хугацаанд хуулийн байгууллага шалгаж байна.
Ж.Мөнхтулга нь Хаан банкинд эдийн засагчаар ажилладаг. Өнгөрсөн хугацаанд түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэд хэдэн удаа мөрдөн байцаалтад буцааж, хэргийг нягталж шалгасан байна. Энэ хэрэгт талийгаачийн эхнэр Ж.Мөнхтулгыг гэм буруутай хэмээн прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн 10.1-т зааснаар хүний амь хөнөөсөн хэргээр буруутгасан.
Гэвч Баянгол дүүргийн прокурорын байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна. Хохирогч Э-гийн ээжийн хувьд хуулийн байгууллагын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
