“Бичил биетний тэсвэржилт яагаад дэлхий дахинд аюултай болсон бэ гэхээр тэсвэртэй болсон генүүдээ хүн бие биедээ дамжуулдаг болчихсон. Хэрэв бичил биетний тэсвэржилтийн эсрэг арга хэмжээг авахгүй бол 2050 он гэхэд жилдээ арван сая хүн нас бардаг болно гэх судалгааг эрдэмтэд гаргасан” гэдгийг “Нэг эрүүл мэнд, бичил биетний төсөл”-ийн зохицуулагч хэлж байлаа.
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори Хүнсний эрүүл ахуй үлдэгдлийн шинжилгээний лабораторийн мэргэжилтэн Х.Дэлгэр “Манай лабораторид малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийн аюулгүй үзүүлэлтүүдийг олон улсад хүлээ зөвшөөрөгдсөн аргаар үздэг. Ингэхдээ илрүүлэх, тоон шинжилгээ, баталгаажуулах гэсэн гурван түвшинд шинжилдэг.
Манай улсын онцлог бол бэлчээрийн мал аж ахуйтай тул өдөр тутамдаа эм хэрэглэдэггүй. Зөвхөн өвдсөн малдаа хэрэглэдэг. Гэхдээ нэг дутагдалтай тал нь малын эмч үзээд эмчилгээ хийсэн үү, эсвэл малчин дураараа хийсэн үү гэх асуудал гардаг” гэлээ.
Зарим тоон мэдээллээс онцолбол:
- Манай улсын нийт малчдын 85% нь өвчтэй малд дур мэдэн эм өгдөг.
- Бичил биетний тэсвэржилт нь 2050 он гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3.8%-аар бууруулна. Бичил биетний тэсвэржилт нь хяналтгүй тархсаар байвал дараагийн 10 жилд жил бүр 3.4 триллион ам.долларын ДНБ-ний хомсдолд оруулна. Мөн 24 сая гаруй хүн амыг туйлын ядууралд хүргэх аюултай гэж тооцжээ.
Бичил биетний тэсвэржилтийн тархалтыг багасгаж болох хүчин зүйлс:
- Хүн амын нягтаршлыг бууруулах, мөн хог хаягдал, ариутгалын менежментийг сайжруулах.
- Халдвараас урьдчилан сэргийлэлт, хяналтын системийг хүн, малын эрүүл мэнд, мал, аж ахуй, ферм, хүнсний үйлдвэрүүдэд бэхжүүлэх
- Мал, амьтанд бичил биетний эсрэг эмийн эмчилгээг дур мэдэн хэрэглэхгүй байх, зөвхөн малын эмчийн зааврын дагуу хэрэглэх.
- Антибиотикийг хэрэглэх зааварт заасны дагуу тохирсон тунгаар бүрэн гүйцэд хэрэглэх.
- Ундны усны цэвэр байдал, орчны ариутгал халдваргүйжүүлэлт, мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
