Аймаг, сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид, “Алтайн малчдын түншлэл-88” төсөл хэрэгжүүлэх малчдын төлөөллийн нэгдсэн уулзалт 2023.01.11-нд оройн 20:00 цагт Holiday inn зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар болон Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид, сумдын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид, сумын Засаг дарга нар, малчдын төлөөлөл оролцож, аймаг орон нутгийн цаашдын хөгжлийн чиг хандлага, малын эзнээс үйлдвэрийн эзэн болох гарц шийдлийн талаар санал солилцож, эрдэмтдийн илтгэл, зөвлөгөөг сонссон юм.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар:
“Говь-Алтай аймгийн 8000 малчин, 60000 иргэн хэн нэгэн ирж хөгжүүлэхийг, амьдралаа дээшлүүлэхийг хүлээж суух бус өөрсдөө нэгдэж, хүчээ нэгтгэн үйлдвэрээ байгуулж, малын гаралтай бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэх, үйлдвэрийн эзэн болох, үр хүүхэд хойч ирээдүйгээ орон нутагтаа өндөр цалинтай ажлын байраар хангагдаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Бидний энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, ТЭЗҮ-ийг боловсруулж өгөхөө илэрхийлсэн. Үйлдвэр байгуулах ажлаа цаг алдалгүй эхлүүлвэл та бүхний орлого ч мөн адил нэмэгдэнэ” гэдгийг онцолсон юм.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
