No Nomin хөдөлгөөн: “Номин”-оос худалдан авалт хийхээ миний хувьд татгалзаж байна.
Яагаад гэвэл: Номингийн эзэн Ш.Баярсайхан гэж үнэхээр ёс зүйгүй, дандаа хүмүүсийг хохироож, бизнес, ажил орлого, орон гэрийг нь хүртэл дээрэмддэг. Шүүх цагдаа болоод явахаар нь шүүгчдэд нь хахууль өгөөд өөрийн талд шийдүүлж, хохирсон хүмүүсийг нэмж хохироодог үнэхээр муухай хүн. Энэ хүн Монголд ингэхэд юу хийж бүтээсэн бэ? Гаднаас импорын бараа оруулж ирж, зарж ,үндэсний үйлдвэрүүдийг устгаж, үйлдвэр байсан байр, савыг ИМПОРТЫН БАРААНЫ ДЭЛГҮҮР болгох ажлыг голчлон хийсэн. “Номингийн хохирогчид” гэж нийгмийн бүхэл бүтэн давхарга бий болчихоод байна шүү. Алхам тутамдаа залилан луйвар хийдэг энэ хүнийг Монголчууд бид яагаад дэмжиж, оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг нь худалдаж авах ёстой гэж?
Номингийн Ш.Баярсайханаас болж хохирогчид гэвэл:
1. Улсын их дэлгүүрийг хувьцааг цэнхэр ягаан тасалбараар авсан иргэдийн хувьцааг “луйвардаж” авангуутаа ашиггүй ажилласан гээд ногдол ашиг өгөхгүй өдий хүрсэн. Хөөрхий хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүлээсээр, зарим нь хувьцаагаа сохор зоос ч болгож чадалгүй явсаар зарим нь бурханы оронд одов.
2. Дорнодын “Хэрлэн хивс” компанийг мөн л хувьчлах нэрээр луйвардаж аваад тэнд ажиллаж байгаад үйлдвэрийнхээ хувьчлалд оролцсон олон ажилчдыг юу ч үгүй “дээрэмдсэн”.Шүүхдэж явсан “хавтаст хэрэг” нь Дорнодын шүүхийн архиваас устаж алга болсон гээд бодчих.
3. Дарханд хуучин Оросын мэргэжилтнүүдийн амьдарч байсан нэг орон сууцыг бас “дээрэмдэж”, оршин суугчдыг хөхөө өвлийн хүйтэнд том биетэй залуучуудаар дээрэлхүүлж хөөж гаргаад, хаалга цонхыг нь авч хаяж, хүн амьдрах аргагүй болгосон. /Дөнгөж өчигдөр Дарханаас нэг эмэгтэй ирж, энэ талаар нулимс дуслуулан ярьж, шүүхээр яваад бас л мухардснаа хэлсэн/
4. Одоо бас Драгон төвийн түрээслэгчдийг хоолноос нь салгах гэж байгаа гэнэ ээ.
5. Банк дээрэмдсэн. Эрэлийн Эрдэнэбатын Ариг банкийг дээрэмдэхийн тулд ХУД-ийн шүүгчид, Эрүүгийн цагдаагийн дарга зэрэг хууль хяналтынханд хахууль өгч байгаад эзэнд нь ял өгүүлж, шоронд хийнгүүтээ ар хударгаар нь банкны хувьцааг нь дээрэмдчихсэн…….Нөгөө лифтэнд “оцгонодог” өмгөөлөгч чинь Номингийн Баярсайханы мөнгийг шүүгчдэд өгсөн нь баригдаад шоронд явсан шүү дээ.
Дээрхи бүгд баримттай . Энэ бол зөвхөн миний л мэдэх Номингийн Ш.Баярсайхантай холбоотой хулгай, дээрэм. Маш олон хууль бус зүйлс бий. Номингоос болж хохирсон хүмүүс энэ пост дор өөрсдөө бичнэ биз. Надтай уулзаж хууль бус зүйлсийг нь дэлгэмээр байна гээд байгаа хүмүүс өөрсдөө энд бичиж, баримтаа тавиарай. Би “Номингийн луйвар судлаач” болмооргүй байна. Миний чадах юм үүнээс хойш Номин түүний сүлжээ дэлгүүр, бусад бизнесийг ямар нэгэн байдлаар худалдан авалт хийж дэмжихгүйгээ үүгээр мэдэгдэж байна Бизнесийн гол зарчим бол ёс зүй. Ингэж бусдын зовлон дээр зоолдог хүмүүсийг бид дэмжих ёсгүй.
Сэтгүүлч Б.Отгон
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...