ХУД-ийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 11 жил болж байгаа төслийг Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрт:
-“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх;
– Инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төслийн хүрээнд хөгжлийн санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх;
– Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харгиа цэвэрлэх байгууламж орчимд үйл ажиллагаа явуулж байгаа арьс, шир, завод ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн эзэмшил газарт шат дараатай нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлууд тусгагдлаа.
Энэхүү Засгийн газрын тогтоол батлагдсанаар:
-Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул, хаяа хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Аргалант-Эмээлт” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд туссан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг байгуулагдана.
-Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт арьс шир ноос, ноолуур боловсруулж бохирдол үүсгэж буй аж ахуйн нэгжийг нэгдсэн байдлаар хотоос нүүлгэн шилжүүлнэ.
-Туул голын сав газрын бохирдсон хэсгийг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийх замаар Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хаягдалгүй, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх зэрэг олон боломжууд бүрдэж байна.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь нийт 539 га газарт жилд 4.6 сая арьс шир, 4.8 мянган тонн завод ноос, ноолуурыг боловсруулах боломж бүрдүүлнэ хэмээн үзэж буй. Мөн мал аж ахуй, газар тариалан, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв, тээвэр, логистик, үзэсгэлэн худалдааны төв зэрэг чиглэлээр байгаль орчинд ээлтэй кластераар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгдөөд байна.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...