Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 310 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр иргэн Д.Б 140 кг байгалийн чулуу, жолооч Б.Б 170,6 кг байгалийн чулууг автомашинаа нуувч болгон ашиглаж улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар тус тус илрүүлсэн байна. Үүнээс гадна Замын-Үүд дэх гаалийн газар он гарснаас хойш байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 48 үйлдлийг илрүүлжээ.
Иймд гаалийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэгт холбогдох аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг анхаарууллаа.

More Stories
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай...
Венесуэльд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Өчигдөр буюу Лхагва гарагт 7.2 болон 7.5 магнитудын хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт Венесуэлийн баруун хойд хэсэгт ердөө 40 орчим...
Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн...
Нөөцийн махны дугаарлалт их байна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хэлсэнчлэн Нийслэлийн хэмжээнд 200 тонн мах буй гэжээ. Өнөөдрөөс дүүргүүдийн тодорхой цэгүүдэд нөөцийн үхрийн мах 15000 төгрөг,...
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн хуралдаанд оролцов.
“Зуны Давос” Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй...
