Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн 6-аас дээш ангийн сурагчид шалгалтад орохдоо заавал 2B харандаа ашиглах ёстой гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат дараах тайлбарыг хэлсэн юм.
Тэрбээр “Ямар нэгэн байдлаар 2B харандааг нэр зааж, тулгаж шаардсан зүйл байхгүй. Тухайлбал, 1-5 дугаар ангийн сурагчид уламжлалт аргаар шалгалтаа хийж гүйцэтгэдэг. Үүнийг мэргэжлийн багш нар гар аргаар засна.
Харин 6-12 дугаар ангийн сурагчид хариултын хуудас бөглөдөг. Тухайн шалгалтын тестийг зориулалтын машинаар засаж үнэлгээ өгч байгаа.
Энэхүү зориулалтын машин нь тестийг харандаагаар бөглөхийг санал болгодог.
Балаар бөглөсөн тохиолдолд буруу бичсэнийгээ зөв болгож засах боломжгүй. Харин харандаагаар бөглөсөн тохиолдолд буруугаа зөв болгож засах боломжтой.
Сурагчид шалгалт өгөхдөө 0.5-ын харандааг битгий хэрэглээч гэдэг санааг хэлж байгаа. Гэтэл зөвхөн 2B харандаа хэрэглэх ёстой гэж буруу мэдээлэл гарч байна” хэмээн хэлсэн юм.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
