Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Цар тахлын улмаас гадаад улсаас БНХАУ-д суух Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслолын үйл ажиллагааг сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгуулаагүй байна. Энэ удаагийн ёслолд 70 улсын Элчин сайд оролцож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
Элчин сайд Т.Бадрал энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжилж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах чиглэлээр Элчин сайдын хувиар бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болохоо илэрхийлэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд Т.Бадралд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ тэмдэглэсэн байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг 2020 онд БНХАУ-д суух Элчин сайдаар томилсон юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
