Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 2009-2023 он хүртэлх хугацаанд нийт 8,403 төсөлд, 1,011 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс энэ сарын 23-ны байдлаар нийт зээлдэгч ААН-үүдийн 85% нь 735.3 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
Тус сангаас шууд зээл авсан 912, банкаар дамжуулан зээл авсан 346 зээлдэгчийн 210.2 тэрбум төгрөгийн 1,258 нь идэвхтэй зээлдэгч.
Эдгээр 1,258 идэвхтэй зээлдэгчийн 438 буюу 34.8 нь муу зээлдэгчийн ангилалд байна. Тодруулбал, сангаас шууд зээл авсан 374 төслийн 107 тэрбум төгрөг, банкаар дамжуулсан 64 төслийн 43.4 тэрбум төгрөгийн зээл уг ангилалд байна. Үүнийг оноор харьцуулбал:
2020 оноос өмнө 317 ААН-ийн 145.7 тэрбум төгрөг
2020 оноос хойш 57 ААН-ийн 4.7 тэрбум төгрөг.
Муу зээлдэгчийн ангилалд байгаа төслүүдийг ЖДҮ-ийн газрын Хууль тусгай активын хэлтсээс шүүхэд өгчээ.
Шүүхийн шатанд – 33 зээлдэгчийн 25.6 тэрбум
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд – 78 зээлдэгчийн 36.3 тэрбум
Прокурорт шилжүүлсэн – 3 зээлдэгчийн 2.3 тэрбум
Эрүүгийн цагдаагийн газарт – 1 зээлдэгчийн 1.2 тэрбум
Зээлдэгч нас нөгчсөн – 3 зээлдэгч 163.4 сая төгрөг
Шүүхийн шийдвэрийн дагуу төлж буй – 5 зээлдэгчийн 612.8 сая
Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт явуулсан 31 зээлдэгчийн 13.4 тэрбум
Шүүх рүү шилжүүлэх -136 зээлдэгчийн 34.5 тэрбум
Ажиллагаанд байгаа – 113 зээлдэгчийн 8.6 тэрбум
Эрэн сурвалжилж буй – 9 зээлдэгчийн 4.4 тэрбум төгрөг.
2023 оны эхний дөрвөн сарын байдлаар ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаагаас 6 тэрбум төгрөгийг муу ангиллын зээлдэгч төлжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
