“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Гаалийн байгууллага болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нарын уулзалт хэлэлцүүлэг” өнөөдөр Гаалийн ерөнхий газарт боллоо.
2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль, Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 143 дугаар тогтоолоор “Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтын хоёрдугаар хавсралтаар батлаад буй. Энэ хуулийн хүрээнд,
2021 онд 187 ААН, иргэн хамрагдаж 28.5 сая долларын үнийн дүн бүхий бараанд ногдох 12.5 тэрбум төгрөгийн
2022 онд 189 ААН, иргэн хамрагдаж 44.1 сая долларын үнийн дүн бүхий бараанд ногдох 14.6 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлтөд хамрагджээ.
Энэхүү хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үйлчлэх бөгөөд шинэ трактор, комбайн, машин механизм, техник, тоног төхөөрөмж байхаар хуульчилсан болохыг тус байгууллагаас мэдээлээ.
Гаалийн ерөнхий газрын Гаалийн тариф, татварын газрын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэбатаас тодруулахад “Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх 19 салбарын шинэ тоног төхөөрөмжийг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх ба тоног төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгохоор хуульчилсан.
Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулиар Хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100% хөнгөлөх шийдвэр гаргаж, хөнгөлөгдөх барааны жагсаалтыг баталсан.
Анхаарах гурван зүйл:
Хуулиараа тоног төхөөрөмж нь шинэ байх ёстой
Тухайн импортлогчийнхоо үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байх ёстой
Тоног төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно” гэлээ.
Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай үйлдвэрийн жагсаалт:
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр
Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр
Ундааны үйлдвэр
Давсны үйлдвэр
Мал төхөөрөх болон махны үйлдвэр
Хиам, консервын үйлдвэр
Консервын лаазны үйлдвэр
Кетчуп, майонез, ургамлын тосны үйлдвэр
Төрөл бүрийн хүнсний ногоо нөөшлөх үйлдвэр
Гурилын үйлдвэр
Талх, нарийн боовны үйлдвэр
Сав, баглаа боодол хийх, савлах үйлдвэр
Шувууны аж ахуй
Зөгийн аж ахуй
Ноос, ноолуур боловсруулах, нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэр
Арьс, ширний үйлдвэрлэл
Модон бүтээгдэхүүн тавилгын үйлдвэр
Боловсруулах үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж эрдэс бордооны үйлдвэр
Эрдэс бордооны үйлдвэр хамаарах аж.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
