Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан.
НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Нийслэлийн сонгуулийн хороог байгуулсан байна.
Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт нөхөн сонгуультай бөгөөд санал хураалтыг 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр зохион байгуулна.
Харин зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өмнөх өдөр нь санал авахаар баталжээ.
Нийслэлийн сонгуулийн хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд удирдахаар болсон байна. Түүнийг 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулиар Нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дарга, гишүүнээр ажилласан туршлагатай гэж үзэн Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар томилжээ.
ХУВААРЬ:

More Stories
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
