Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэх “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллах үүрэг даалгавар өгсөн. АТГ-д шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүний нэр байна. Нийлээд 100 гаруй хүнийг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улсуудад мэдэгдэх үүрэг өгсөн. Мөн Монголд нээлгэсэн данснуудыг нь хаахаар болсон.
Таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг нэмэгдүүлж, шаардлагагүй тохиолдолд цагдан хорих арга хэмжээг хязгаарлах зэргээр шинээр Эрүүгийн хуульд оруулахаар бэлдэж байна” гэв.
More Stories
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...