Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас зээл аван суралцсан бүх хүний мэдээллийг ил болгож байгааг өнөөдөр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв.
Ингэснээр 1997 оноос хойш
дотоод зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52,698 суралцагчийн
буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан 154,662 суралцагчийн
гадаадын шилдэг их, дээд сургуулийн бакалаврын зэрэгт суралцахдаа БЗС-гаас зээл авсан 421, магистр, докторантурын зэрэгт зээл, тэтгэлгээр сурсан 1,950 суралцагчийн
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг өнгөрсөн жил 31 хүүхэд авснаас гэрээгээ байгуулсан 23 суралцагчийн
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, гадаадын шилдэг их, дээд сургууль буюу Засгийн газар хоорондын тэтгэлгээр явсан 244 хүүхдийн мэдээлэл ил тод болж байгааг тэрбээр хэлсэн юм.
Ил тод болж буй мэдээлэлд суралцагчийн овог, нэр, суралцаж буй улс, сургууль, суралцах хугацаа болон гэрээний хэрэгжилтийн төлөв болон нийт мөнгөн дүн зэрэг багтаж байна.
Мөн сайд Л.Энх-Амгалан “БЗС-гийн зээлээр суралцсан оюутнуудад гурван ялгаа бий.
Нэгдүгээрт, БЗС-гаас зээл аван гадаад улсад суралцаад эх орондоо ирж, тав буюу түүнээс дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 921 хүн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзээд, чөлөөлсөн. Өнгөрсөн хугацаанд буюу 1997 оноос хойш гэсэн үг.
Хоёрдугаарт, гэрээний хугацаа дуусаагүй байгаа, эх орондоо ирээд ажиллаж байгаа хүүхдийн тоо 700 орчим байна.
Гуравдугаарт, зээл авчхаад алга болсон 230 хүүхэд бий. Тэднийг гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа. Хэн гэж хүүхэд ямар сургууль, ямар хэмжээний мөнгийг БЗС-гаас аваад, өнөөдөр үүргээ биелүүлэхгүй алга болов гэдгийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол нийтдээ 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл БЗС дээр үүсэж байгаа гэсэн үг. Үүнийг бууруулж, БЗС-гаас авсан зээлийг төлүүлэх ажлыг зохион байгуулна” гэлээ.
Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан “БЗС-гаас зээл авсан хүмүүсийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулахаар болж байна. Ойрын хугацаанд үе шаттайгаар БЗС-гаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулна” хэмээв.
БЗС-гаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг энд дарж харах боломжтой.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
