Хэд хоногийн өмнө машиндаа амаржсан эхийн талаарх мэдээлэл сошиалд тархсан билээ. Энэ талаар ЭМЯ-ны сайд С.Энхболдоос тодрууллаа. Тэрээр” Машиндаа амаржсан эх болон нөхрөөс нь уучлалт хүсэж байна. Уучлалт хүсэж байгаа шалтгаан бол ялангуяа тэр нөхрийг нь орж ирэхэд манай эх баригчийн харьцсан харьцаа хандлага энэ дээр бол яалтачгүй асуудал байна. Үүн дээр хариуцлага тооцно. Гэхдээ ажлаас халахгүй. Ёс зүйн хариуцлага тооцно.
Төрөлтийн хоёрдугаар үе эхэлчихсэн байсан учраас, орчинг нь бүрдүүлж төрөх нөхцөлийг хангадаг. Тээвэрлэх боломж байхгүй. Төрүүлсний дараа эмнэлэгт авч тусламж үйлчилгээ үзүүл байна. Одоогоор эх хүүхдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна гэх мэдээллийг би авсан. Хүүхэд харин жингийн дутагдалтай байгаа гэсэн.
Эрүүл мэндийн байгууллагат харилцаа хандлагын асуудал байгаа. Үүнийгээ засаад явна. Ганц хоёр хүний гаргасан үйлдэл дээр тулгуурлаад бүхэл бүтэн салбарыг ялзарсан гэх нь буруу гэж харж байна.
Машиндаа амаржсан асуудал дээр нөхөр нь эхлээд орж ирэхдээ эхнэрээ аваад ороод ирсэн бол асуудал арай өөр байх байсан.
Хэрвээ үнэхээр буруутай үйлдэл байгаа бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ хариуцлага тооцох субъект нь Засгийн газар. “
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
